Tenoten

Tenoten

Instructions
for use


Эм хэрэглэх заавар

 

Тенотен (Tenoten)

 

Бүртгэлийн дугаар:

Худалдааны нэр: Тенотен

Эмийн хэлбэр: Шимж хэрэглэхэд зориулсан шахмал

Найрлага:

           Үйлчлэгч бодис: Сайтар цэвэршүүлсэн тархины өвөрмөц уураг S-100-ын эсрэг антител – 0.003г*.

           Туслах бодис: лактозын моногидрат 0,267г, бичил талст целлюлоза 0,03г, магнийн стеарат 0,003г.

* 10-15 нг/г-с илүүгүй үйлчлэгч бодисын идэвхтэй хэлбэр агуулсан лактозын моногидратын ус спиртийн холимог хэлбэрт хамаарна.

Дүрслэл:

Хавтгай бортого хэлбэртэй, хэрчлээс бүхий цагаан буюу цагаавтар өнгийн шахмал. Шахмалын хэрчлээс бүхий нэг талд Materia medica, нөгөө талд Tenoten гэсэн тэмдэг байна.

Эмийн эмчилгээний бүлэг:

Сэтгэл засах эм, ноотроп бэлдмэл.

Код АТХ:NO5BX, N06BX

Фармакологийн үйлдэл:

Тенотен нь булчин сулруулах болон нойрсуулах үйлдэл үзүүлэхгүйгээр тайвшруулах, сэтгэл засах үйлдэл үзүүлнэ. Сэтгэл хөдлөлийн ачааллыг даах чадварыг сайжруулна. Түүнчлэн стрессээс хамгаалах, ноотроп, хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг, ойгүйдлын эсрэг, мэдрэл хамгаалах, бие организмын ерөнхий сульдлын эсрэг, сэтгэл уналын эсрэг үйлдэл тус тус үйлдэл үзүүлнэ.

Хордлого, хүчилтөрөгчийн дутагдал, тархины цусан хангамжийн цочмог өөрчлөлтийн дараах үед мэдрэл хамгаалах, гэмтлийн бүсийг хязгаарлах үйлдэл үзүүлэхээс гадна  төв мэдрэлийн систем дэх ой тогтоолт болон сурах явцыг хэвийн болгоно.

Өөх тосны хэт исэлдэлтийн процессыг саатуулна.

Тархины синапсын (мэдээллийн) болон бодисын солилцооны үйл ажиллагаанд оролцдог  S-100 өвөрмөц уургийн ажиллагааны идэвхийг өөрчилдөг.

ГАМК идэвхт системийг идэвхжүүлэх, мэдрэл тэтгэх үйлдэл үзүүлэн стрессийг хязгаарлах системийн идэвхийг ихэсгэх ба  мэдрэлийн уян хатан чанарын эргэн сэргэх процессыг нөхцөлдүүлнэ.

Хэрэглэх заалт:

Невроз болон невроз төст хямрал, сэтгэц-биеийн өвчин; ургал мэдрэлийн урвал, айдас түгшүүрэл, цочромтгой болох, мэдрэлийн сэрэмтгий чанар нь ихсэх шинж бүхий стрессийн эмгэг.

Ургал мэдрэлийн өөрчлөлт, ой тогтоолт буурах, цочромтгой болох, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал дагалдсан ТМС-ийн дунд зэргийн органик гэмтэл (ялангуяа гэмтлийн ба цусны эргэлтийн өөрчлөлтийн гаралтай).

Цээрлэлт:

Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, 18 хүртлэх насны хүүхдэд тус тус хэрэглэхийг цээрлэнэ. Хүүхэд, 18-аас доош насны өвчтөнд хүүхдийн тенотен бэлдмэлийг хэрэглэнэ.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэлийн аюулгүй байдлын судалгаа хийгдээгүй. Жирэмсэн ба хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэх шаардлага гарвал эхэд үзүүлэх эмчилгээ нөлөө болон ураг ба нярайд үзүүлэх эрсдлийг харьцуулах шаардлагатай.

Хэрэглэх арга, тун:

Ууж хэрэглэнэ. 1 удаа хэрэглэхдээ шахмалыг 1-2 ширхгээр хооллоогүй үед амандаа бүрэн уустал шимж хэрэглэнэ. Хоногт 2 удаа хэрэглэх ба шаардлагатай үед хоногт 4 хүртэл удаа хэрэглэж болно.

Ээлж эмчилгээ 1-3 сар үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 6 сар хүртэл хугацаагаар уртасгах буюу эсвэл 1-2 сарын дараа давтаж болно.

Хэрэв эмчилгээг эхэлснээс хойш 3-4 долоо хоногийн дараа сайжрал илрэхгүй байвал эмчид хандах шаардлагатай.

Гаж нөлөө:

Бэлдмэлийг дээр дурьдсан заалт, зөвлөсөн тунгаар хэрэглэсэн тохиолдолд гаж нөлөө илэрдэггүй. Харин бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд харшлын урвал ажиглагдаж болзошгүй.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:

Тун хэтэрсэн тохиолдол одоог хүртэл тэмдэглэгдээгүй.

Эмийн харилцан үйлчлэл:

Бусад эмийн бэлдмэлтэй үл нийцэл илэрсэн тохиолдол одоог хүртэл тэмдэглэгдээгүй.

Онцгой анхааруулга!

Бэлдмэлийн найрлагад лактозын моногидрат агуулагддаг учир төрөлхийн галактоземи, глюкозын шингээлтийн алдагдлын хам шинжтэй буюу төрөлхийн лактазын дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй.

Тенотен бэлдмэлийн идэвхжүүлэх үйлчлэлтэй холбоотойгоор  түүний сүүлийн тунг  нойрсохоос 2 цагийн өмнө  хэрэглэнэ.

Эмийн хэлбэр, савлалт:

Шимж хэрэглэхэд зориулсан шахмал хэлбэрээр үйлдвэрлэж 20 ширхгээр поливинилхлоридын хальс ба хөнгөн цагаан фольгитой тусгай үүр бүхий савлалтанд савлаж гаргана. Тусгай үүр бүхий 2 савлалтыг хэрэглэх зааврын хамт  цаасан хайрцганд хийнэ.

Хадгалалт:

25°С-аас доош хэмийн хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

Эмийн бэлдмэлийн хадгалалтын хугацаанд бэлдмэлийг үйлдвэрлэгчийн зориулалтын савлагаанд хадгална.

Хадгалах хугацаа:

3 жил.

Хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.

Эмийн сангаас олгох журам:

Жоргүй олгоно.

 Үйлдвэрлэгчийн хаяг / санал гомдол хүлээн авах байгууллагын хаяг/

 

ООО «НПФ «Материа Медика Холдинг»

 Россия, 127473, г. Москва, 3-й Самотечный пер., д. 9.

Тел./факс: (495) 684-43-33.

Үйлдвэрлэгчийн хаяг

Россия, 454139, г. Челябинск, ул. Бугурусланская, д. 54.