Tenoten for children

Tenoten for children

Instructions
for use


Эм хэрэглэх заавар

 

Хүүхдийн Тенотен

 

Бүртгэлийн дугаар:

Худалдааны нэр: Тенотен

Эмийн хэлбэр: Шимж хэрэглэхэд зориулсан шахмал

Найрлага:

           Үйлчлэгч бодис: Сайтар цэвэршүүлсэн тархины өвөрмөц уураг S-100-ын эсрэг антител – 0.003г*.

           Туслах бодис: лактозын моногидрат 0,267г, бичил талст целлюлоза 0,03г, магнийн стеарат 0,003г.

* 10-16 нг/г-с илүүгүй үйлчлэгч бодисын идэвхтэй хэлбэр агуулсан лактозын моногидратын ус спиртийн холимог хэлбэрт хамаарна.

Дүрслэл:

Хавтгай бортого хэлбэртэй, хэрчлээс бүхий цагаан буюу цагаавтар өнгийн шахмал. Шахмалын хэрчлээс бүхий нэг талд Materia medica, нөгөө талд Tenoten гэсэн тэмдэг байна.

Эмийн эмчилгээний бүлэг:

Сэтгэл засах эм, ноотроп бэлдмэл.

Код АТХ:NO5BX, N06BX

Фармакологийн үйлдэл:

Тенотен нь булчин сулруулах болон нойрсуулах үйлдэл үзүүлэхгүйгээр тайвшруулах, сэтгэл засах үйлдэл үзүүлнэ. Сэтгэл хөдлөлийн ачааллыг даах чадварыг сайжруулна. Түүнчлэн стрессээс хамгаалах, ноотроп, хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг, ойгүйдлын эсрэг, мэдрэл хамгаалах, бие организмын ерөнхий сульдлын эсрэг, сэтгэл уналын эсрэг үйлдэл тус тус үйлдэл үзүүлнэ.

Хордлого, хүчилтөрөгчийн дутагдал, тархины цусан хангамжийн цочмог өөрчлөлтийн дараах үед мэдрэл хамгаалах, гэмтлийн бүсийг хязгаарлах үйлдэл үзүүлэхээс гадна  төв мэдрэлийн систем дэх ой тогтоолт болон сурах явцыг хэвийн болгоно.

Өөх тосны хэт исэлдэлтийн процессыг саатуулна.

Тархины синапсын (мэдээллийн) болон бодисын солилцооны үйл ажиллагаанд оролцдог  S-100 өвөрмөц уургийн ажиллагааны идэвхийг өөрчилдөг.

ГАМК идэвхт системийг идэвхжүүлэх, мэдрэл тэтгэх үйлдэл үзүүлэн стрессийг хязгаарлах системийн идэвхийг ихэсгэх ба  мэдрэлийн уян хатан чанарын эргэн сэргэх процессыг нөхцөлдүүлнэ.

Хэрэглэх заалт:

Ургал мэдрэлийн хямрал, анхаарал төвлөрүүлэлт ба зан төрхийн өөрчлөлт, айдас түгшүүрэл, цочромтгой болох, сэрэмтгий чанар нь ихсэх шинж дагалдсан невроз болон невроз төст хямралын үед хэрэглэнэ.

Хэт идэвхжил ба анхаарал төвлөрүүлэх чадварын дутагдлын хам шинжийн үед мөн хэрэглэнэ.

Цээрлэлт:

Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, 3 хүртлэх насны хүүхдэд тус тус хэрэглэхийг цээрлэнэ:

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэх талаар судалгаа хийгдээгүй. Жирэмсэн ба хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэх шаардлага гарвал эхэд үзүүлэх эмчилгээ нөлөө болон ураг ба нярайд үзүүлэх эрсдлийг харьцуулах шаардлагатай.

Хэрэглэх арга, тун:

Ууж хэрэглэнэ. 1 удаа хэрэглэхдээ шахмалыг 1-2 ширхгээр хооллоогүй үед амандаа бүрэн уустал шимж хэрэглэнэ. Шаардлагатай тохиолдолд тасалгааны хэмийн буцалсан бага хэмжээний усанд шахмалыг уусгаж болно.

Невроз ба невроз төст байдал: 1 шахмалаар хоногт 1-3 удаа хэрэглэх ба ээлж эмчилгээ 1-3 сар үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 6 сар хүртэл хугацаагаар уртасгах буюу эсвэл 1-2 сарын дараа давтаж болно.

Хэт идэвхжил ба анхаарал төвлөрүүлэх чадварын дутагдлын хам шинжийн үед 2 шахмалаар хоногт 2 удаа хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 1-3 сар үргэлжилнэ.

Хэрэв эмчилгээг эхэлснээс хойш 3-4 долоо хоногийн дараа удаан хугацааны сайжрал илрэхгүй байвал эмчид хандах шаардлагатай.

Гаж нөлөө:

Бэлдмэлийг дээр дурьдсан заалт, зөвлөсөн тунгаар хэрэглэсэн тохиолдолд гаж нөлөө илэрдэггүй. Харин бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд харшлын урвал ажиглагдаж болзошгүй.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:

Тун хэтэрсэн тохиолдол одоог хүртэл тэмдэглэгдээгүй.

Эмийн харилцан үйлчлэл:

Бусад эмийн бэлдмэлтэй үл нийцэл илэрсэн тохиолдол одоог хүртэл тэмдэглэгдээгүй.

Онцгой анхааруулга!

Бэлдмэлийн найрлагад лактозын моногидрат агуулагддаг учир төрөлхийн галактоземи, глюкозын шингээлтийн алдагдлын хам шинжтэй буюу төрөлхийн лактазын дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй. Тенотен бэлдмэлийн идэвхжүүлэх үйлчлэлтэй холбоотойгоор  түүний сүүлийн тунг  нойрсохоос 2 цагийн өмнө  хэрэглэнэ.

Эмийн хэлбэр, савлалт:

Шимж хэрэглэхэд зориулсан шахмал хэлбэрээр үйлдвэрлэж 20 ширхгээр поливинилхлоридын хальс ба хөнгөн цагаан фольгитой тусгай үүр бүхий савлалтанд савлаж гаргана. Тусгай үүр бүхий 2 савлалтыг хэрэглэх зааврын хамт  цаасан хайрцганд хийнэ.

Хадгалалт:

25°С-аас доош хэмийн хүүхэд хүрэхээргүй газар хадгална. Эмийн бэлдмэлийн хадгалалтын хугацаанд бэлдмэлийг үйлдвэрлэгчийн зориулалтын савлагаанд хадгална.

Хадгалах хугацаа: 3 жил.

Хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.

Эмийн сангаас олгох журам: Жоргүй олгоно.

  Үйлдвэрлэгчийн хаяг

/ санал гомдол хүлээн авах байгууллагын хаяг/

 

ООО «НПФ «Материа Медика Холдинг»

 Россия, 127473, г. Москва, 3-й Самотечный пер., д. 9.

Тел./факс: (495) 684-43-33.

Үйлдвэрлэгчийн хаяг

Россия, 454139, г. Челябинск, ул. Бугурусланская, д. 54.