Proproten-100

Proproten-100

Instructions
for use


Эм хэрэглэх заавар

 

Пропротен – 100

           Бүртгэлийн дугаар:

Худалдааны нэр: Пропротен – 100

Эмийн хэлбэр: Шимж хэрэглэхэд зориулсан шахмал

Найрлага:

Идэвхтэй бодис: сайтар цэвэршүүлсэн, гомеопатийн шингэрүүлэлт нь С1000, тархины өвөрмөц  уураг S-100-ын эсрэг антител – 0.003г*

Туслах бодис: лактоза, бичил талст целлюлоза, магнийн стеарат.

 * үйлчлэгч идэвхтэй бодисын ус-спиртэн холимог хэлбэрээр1

Ерөнхий шинж:

Огтлогдсон цлиндр хэлбэрийн хэрчлээс бүхий, цагаан буюу цагаавтар өнгийн шахмал. Шахмалын хэрчлээс бүхий нэг талд нь Materia medica, нөгөө талд нь Proproten 100 гэсэн тэмдэглэгээ байна.

Эмийн эмчилгээний бүлэг: Архинд донтох өвчнийг эмчлэх эм.

Код АТХ: N07BB.

Фармакологийн үйлдэл: Тархин дахь мэдээллийн болон бодисын солилцооны процесстой холбоотой үйл ажиллагааг гүйцэтгэдэг S-100 уургийн үйл ажиллагааны идэвхд нөлөөлдөг бэлдмэл.

Мэдрэлийн эсийн мембраныг мэдрэгжүүлэх бөгөөд мэдрэлийн эсийн синапсын уян хатан чанарыг сайжруулна. Гипоталамус, гипокамп зэрэг архинд донтох эмгэг үүсэхэд оролцдог тархины бүтцийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. 

Архинд донтох өвчний үед сэтгэл хөдлөлийн тогтворжилтыг хэвийн болгох нөлөө үзүүлэх бөгөөд улмаар гипоталамусын хажуу хэсгийн өөрөө өөрийгөө идэвхжүүлэх давтамжийг багасгана.

Гипокампын мэдрэлийн эсийн хам идэвхийг багасгах, захын цусан дахь эргэлдэж буй дархан бүрдлийн хэмжээг бууруулж этанолын хэрэгцээний багасалттай тохируулах үйлдэл үзүүлнэ. ГАМК-ын ТМС-д үзүүлэх саатуулах нөлөөг хүчжүүлнэ.

Судалгаагаар бэлдмэл мэдрэлийн медиаторын тэнцвэр, нөхцөлт рефлексийн үйл ажиллагааг сэргээдэг болох нь тогтоогдсон. Хүчилтөрөгчийн дутагдал болон хорт бодисын үйлчлэлд тархины тэсвэрлэх чанарыг сайжруулна.

Хэрэглэх заалт:

Түүнчлэн архины эсрэг үйлдэл үзүүлэх бөгөөд архи уух дур хүслийг багасган дахих эрсдлийг бууруулна. Хөнгөн ба дунд зэргийн явцтай архинд донтох өвчний зовиур шаналгаа илрэх хам шинжийн дан эмийн эмчилгээнд хэрэглэнэ.Бэлдмэл сэтгэцийн эмгэг өөрчлөлт (тайван бус болох, сэтгэхүйн хэвийн бус байдал, нойргүйдэл, цочромтгой болох, айж түгшүүрлэх,  сэтгэл санаа таагүй болох,  спиртэнд хэт хорхойсох), ургал мэдрэлийн системийн өөрчлөлт (ядрах, хөлрөх, толгой өвдөх,  салганах, зүрхний цохилт олшрох,  хоол

 

1 үйлчлэгч бодисын идэвхтэй хэлбэр-үйлчлэгч бодисын идэвхтэй хэлбэрийн агууламж 10-1991 нг/г-аас ихгүй.

боловсруулах үйл ажиллагаа хямрах), архины гаралтай дүр төрх өөрчлөгдөх хам шинж зэргийг тус тус хөнгөвчилдөг.

 

Хориглох заалт: Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн ба хөхүүл үед тус тус хэрэглэхийг цээрлэнэ.

Хэрэглэх арга, тун: Шахмалыг 1 ширхгээр хооллоогүй үед амандаа бүрэн уустал шимж хэрэглэнэ.

Архины шалтгаант дүр төрх өөрчлөгдөх хам шинжийн үед эхний 2 цагт 1 шахмалаар 30 минутын зайтай, дараагийн 8-10 цагийн хугацаанд  цагт 1 шахмалаар хэрэглэнэ.  Өвчтөн унтсан тохиолдолд түүнийг сэрсний дараа дахин хэрэглэнэ. Цаашдаа биеийн байдал сайжрах үед бэлдмэлийг 2-3 цагийн зайтай (хоногт 4-6 шахмал)  2-3 хоног хэрэглэнэ.

Архинд донтох өвчний үед илрэх зовиур шаналгаа хүндрэх үед хордлого тайлах уламжлалт эмийн бэлдмэл хэрэглэх шаардлагатай.

Дахилтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт 1-2 шахмалаар 2-3 сар хэрэглэнэ. Тохиолдлоор архи уусны дараа нэмэгдэл 10 дуслаар өдөрт 2 удаа- өдөр шөнөд ууж хэрэглэнэ.

Гаж нөлөө: Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд харшлын шинж илэрч болзошгүй.

Тун хэтрэлт: Санамсаргүй тунг хэтрүүлж хэрэглэвэл бэлдмэлийн найрлага дахь дүүргэгч бодистой холбоотойгоор хоол боловсруулах замын хямралын шинж илэрнэ.

Бусад эмтэй харилцан үйлчлэл: Үл нийцэл илэрсэн талаар одоог хүртэл тэмдэглэгдээгүй.

Онцгой анхааруулга! Бэлдмэлийн найрлагад лактоза агуулагддаг учир түүнийг төрөлхийн галактоземи, төрөлхийн лактазын дутагдал буюу глюкозын шимэгдэлтийн алдагдлын хам шинжтэй өвчтөнд хэрэглэхгүй.

Эмийн хэлбэр: Шимж хэрэглэхэд зориулсан шахмал. 20 ширхгээр поливинилхлоридын хальс ба хөнгөн цагаан фольгитой тусгай үүр бүхий савлалтанд савлана. 20 ба 50 ширхгийг  эрэгддэг таглаа бүхий полимерэн банканд савлана.

1, 2, 5 ширхэг тусгай үүр бүхий савлалт ба банктай бэлдмэлийг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцганд савлаж гаргана.

Хадгалалт: 25°С-аас дээшгүй хэмийн хуурай нөхцөлд хүүхэд хүрэхээргүй газар гэрлээс хамгаалж хадгална.

Хадгалах хугацаа: 3 жил.

Хадгалах хүчинтэй хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Эмийн сангаас олгох журам: Жоргүй олгоно.