Proproten-100

Proproten-100

Instructions
for use


Эм хэрэглэх заавар

 

Пропротен – 100

Бүртгэлийн дугаар:

Худалдааны нэр: Пропротен – 100

Эмийн хэлбэр: Ууж хэрэглэхэд зориулсан дусаалга

Найрлага:

Идэвхтэй бодис: Сайтар цэвэршүүлсэн, тархины өвөрмөц  уураг S-100-ын эсрэг антител – 1.0г *

Туслах бодис: 95%  этилийн спирт (этанол), цэвэршүүлсэн ус

*  үйлчлэгч идэвхтэй бодисын ус-спиртэн холимог хэлбэрээр1

Ерөнхий шинж:

Спиртийн өвөрмөц үнэртэй, өнгөгүй, тунгалаг шингэн.

Эмийн эмчилгээний бүлэг: Архинд донтох өвчнийг эмчлэх эм.

Код АТХ: N07BB.

Фармакологийн үйлдэл: Тархин дахь мэдээллийн болон бодисын солилцооны процесстой холбоотой үйл ажиллагааг гүйцэтгэдэг S-100 уургийн үйл ажиллагааны идэвхид нөлөөлдөг бэлдмэл.

Мэдрэлийн эсийн мембраныг мэдрэгжүүлэх бөгөөд мэдрэлийн эсийн синапсын уян хатан чанарыг сайжруулна. Гипоталамус, гипокамп зэрэг архинд донтох эмгэг үүсэхэд оролцдог тархины бүтцийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. 

Архинд донтох өвчний үед сэтгэл хөдлөлийн тогтворжилтыг хэвийн болгох нөлөө үзүүлэх бөгөөд улмаар гипоталамусын хажуу хэсгийн өөрөө өөрийгөө идэвхжүүлэх давтамжийг багасгана.

Гипокампын мэдрэлийн эсийн хам идэвхийг багасгах, захын цусан дахь эргэлдэж буй дархан бүрдлийн хэмжээг бууруулж этанолын хэрэгцээний багасалттай тохируулах үйлдэл үзүүлнэ. ГАМК-ын ТМС-д үзүүлэх саатуулах нөлөөг хүчжүүлнэ.

Судалгаагаар бэлдмэл мэдрэлийн медиаторын тэнцвэр, нөхцөлт рефлексийн үйл ажиллагааг сэргээдэг болох нь тогтоогдсон. Хүчилтөрөгчийн дутагдал болон хорт бодисын үйлчлэлд тархины тэсвэрлэх чанарыг сайжруулна.

Хэрэглэх заалт:

Түүнчлэн архины эсрэг үйлдэл үзүүлэх бөгөөд архи уух дур хүслийг багасган дахих эрсдлийг бууруулна. Хөнгөн ба дунд зэргийн явцтай архинд донтох өвчний зовиур шаналгаа илрэх хам шинжийн дан эмийн эмчилгээнд хэрэглэнэ. Бэлдмэл сэтгэцийн эмгэг өөрчлөлт (тайван бус болох, сэтгэхүйн хэвийн бус байдал, нойргүйдэл, цочромтгой болох, айж түгшүүрлэх,  сэтгэл санаа таагүй болох,  спиртэнд хэт хорхойсох), ургал мэдрэлийн системийн өөрчлөлт (ядрах, хөлрөх, толгой өвдөх,  салганах, зүрхний цохилт олшрох,  хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах), архины гаралтай дүр төрх өөрчлөгдөх хам шинж зэргийг тус тус хөнгөвчилдөг.

   

1 үйлчлэгч бодисын идэвхтэй хэлбэр-үйлчлэгч бодисын идэвхтэй хэлбэрийн агууламж 10-1991 нг/г-аас ихгүй.

Хориглох заалт: Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн ба хөхүүл үед тус тус хэрэглэхийг цээрлэнэ.

Хэрэглэх арга, тун: Хоолны халбага усанд 10 дуслыг хийгээд  (хоол идэх үедээ бус) ууж хэрэглэнэ.

Эхний 2 цагт 10 дуслаар 30 минутын зайтай, дараагийн 8-10 цагийн хугацаанд  цагт 10 дуслаар хэрэглэнэ.  Өвчтөн унтсан тохиолдолд түүнийг сэрсний дараа дахин хэрэглэнэ. Цаашдаа биеийн байдал сайжрах үед бэлдмэлийг 10 дуслаар  2-3 цагийн зайтай (хоногт 4-6 удаа)  хэрэглэнэ.

Архинд донтох өвчний үед илрэх зовиур шаналгаа хүндрэх үед хордлого тайлах уламжлалт эмийн бэлдмэл хэрэглэх шаардлагатай.

Дахилтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт 10 дуслаар 1-2 удаа 2-3 сар хэрэглэнэ. Тохиолдлоор архи уусны дараа нэмэгдэл 10 дуслаар өдөрт 2 удаа- өдөр шөнөд ууж хэрэглэнэ.

Гаж нөлөө: Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд харшлын шинж илэрч болзошгүй.

Тун хэтрэлт:  Одоогоор тун хэтрэлт ажиглагдаагүй болно.

Бусад эмтэй харилцан үйлчлэл: Бусад эмтэй үл нийцэл илэрсэн талаар одоог хүртэл тэмдэглэгдээгүй.

Эмийн хэлбэр: Ууж хэрэглэхэд зориулсан дусаалга. 25мл-р ОС маркын дусаагуур бүхий (дусаагуур бүрдэлтэй) анх нээснийг илэрхийлэх пластмассан таглаатай буюу таглаагүй эсвэл импортын таглаатай, шилэн флаконд савлан гаргана.

1 флаконыг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцганд савлаж гаргана.

Хадгалах нөхцөл: 25°С-аас дээшгүй хэмийн хуурай нөхцөлд хүүхэд хүрэхээргүй газар гэрлээс хамгаалж хадгална.

Хадгалах хугацаа: 2 жил.

Хадгалах хүчинтэй хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Эмийн сангаас олгох журам: Жоргүй олгоно.