Impaza

Impaza

Instructions
for use


Эм хэрэглэх заавар

 

Импаза (Impaza)

 

Бүртгэлийн дугаар:

 

Худалдааны нэр:

Импаза

 

Эмийн хэлбэр:Шимж хэрэглэхэд зориулсан шахмал.

 

Найрлага:

1 шахмалд:

Үйлчлэгч бодис: эндотелийн NO синтазын адилтган цэвэршүүлсэн антител 0,003г*.

Туслах бодис: лактозын моногидрат 0,267г, бичил талст целлюлоза 0,03г, магнийн стеарат 0,003г тус тус агуулагдана.

*Үйлчлэгч бодисын идэвхтэй хэлбэрийг 10-15 нг/г-с илүүгүй агууламжтайгаар ус спиртийн холимог хэлбэрээр лактозын моногидратад хавсаргасан.

 

Дүрслэл:

Хавтгай бортого хэлбэртэй, цагаан буюу цагаавтар өнгөтэй, ирмэг нь налуу,  хэрчлээс бүхий шахмал. Хэрчлээс бүхий хавтгай талд нь MATERIA MEDICA , нөгөө талд нь IMPAZA гэсэн тэмдэг байна.

 

Эмийн эмчилгээний бүлэг:

Эр бэлэг эрхтний хөвчрөх үйл ажиллагааны хямралын эмчилгээнд хэрэглэх эм.

АТХ код: G04ВЕ

 

Фармакологийн үйлдэл:

Эндотелийн NO синтазын идэвхийг ихэсгэн бэлгийн цочруулын үед эндотелийн азтоын ислийн (NO) нийлэгжилтийг сэргээн гөлгөр булчин дахь цагирагт гуанозин-монофосфатын агууламжийг ихэсгэж түүнийг сулруулна. Үүний дүнд сийрхий бие дэх цус дүүрэлт ихсэн эр бэлэг эрхтний хөвчрөлтийн хүч болон үргэлжлэх хугацааг хангалттай хангана.

Бэлдмэл бэлгийн дур хүсэл болон  дур ханалтыг сайжруулна.

Бэлдмэлийг тогтмол хэрэглэснээр цусан дахь тестостероны агууламжийг ихэсгэнэ. (өмнөх түвшин дунд зэрэг багассан үед)

 

Хэрэглэх заалт:

Янз бүрийн шалтгаантай эр бэлэг эрхтний хөвчрөх үйл ажиллагааны хямрал.

Эрчүүдийн цэвэршилтийн үе дэх ургал мэдрэлийн хямрал (Ядрах, сульдах, биеийн хүчний идэвх багасах,  бэлгийн дур хүсэл буурах)

 

Цээрлэлт:

Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөнд бэлдмэлийг хэрэглэхгүй

 

Хэрэглэх арга, тун:

1 удаа хэрэглэхдээ 1 шахмал хэрэглэнэ. (хооллоогүй үед шахмалыг бүрэн уустал нь амандаа шимнэ.

Тогтмол хэрэглэх: Бэлгийн чадварыг тогтворжуулахын тулд (хурьцах чадвар) хэрэглэх эмчилгээ - урьдчилан сэргийлэх ээлж эмчилгээ 12 долоо хоногоос багагүй хугацаагаар үргэлжилнэ. Эр бэлэг эрхтний хөвчрөх үйл ажиллагааны хямралын  илрэлээс хамаарч бэлдмэлийг хэрэглэх давтамж 1 шахмалаар 1 өнжөөд хэрэглэхээс 1 шахмалаар 2 удаа өдөр бүр хэрэглэх хүртэл байж болох ба бэлдмэлийг үдэш хэрэглэх нь тохиромжтой.

Шаардлагатай үед ээлж эмчилгээг 3-6 сарын дараа давтаж болно.

Үе үе хэрэглэх: Эр бэлэг эрхтний хөвчрөлийг сэдээхийн тулд бэлдмэлийг бэлгийн ажлаас 1-2 цагийн өмнө 2 шахмалаар хэрэглэнэ.

 

Гаж нөлөө:

Бэлдмэлийг дээр дурьдсан заалт болон тунгаар хэрэглэвэл гаж нөлөө илэрдэггүй.

Хувь хүний мэдрэг байдлаас хамаарч харшлын урвал илэрч болзошгүй.

 

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:

Бэлдмэлийн тун хэтэрсэн тохиолдолд эмийн хэлбэрийн найрлагад агуулагдах дүүргэгч бодисын нөлөөгөөр хоол боловсруулах замын хямралын шинж илэрч болно.

 

Эмийн харилцан үйлчлэл:

Импаза бэлдмэлийг нитрат хэрэглэж буй зүрхний цусан хангамжийн дутагдалтай (ачааллын зүрхний бахын үйл ажиллагааны I-II бүлэг) өвчтөнд хэрэглэж болно. Түүнчлэн бета-адреноблокатор, шээс хөөх эм, ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч, кальцийн сувгийг хориглогч бэлдмэлтэй хамт хэрэглэж болно.

 

Онцгой анхааруулга!

Бэлдмэлийн найрлагад лактозын моногидрат агуулагддаг учир түүнийг төрөлхийн галактоземитэй, глюкоз ба галактозын шингээлтийн алдагдлын хам шинжтэй эсвэл төрөлхийн лактазын дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй.

 

Эмийн хэлбэр:

Шимж хэрэглэхэд зориулсан шахмал. 20 шахмалыг хөнгөн цагаан фольги ба поливинилхлоридын хальснаас тогтсон  тусгай үүр бүхий савлалтанд хийж гаргана.

1 тусгай үүр бүхий савлалтыг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлана.

 

Хадгалалт:

25°С-аас доош хэмийн хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална. Бэлдмэлийг хэрэглэх үедээ тусгай үүр бүхий үйлдвэрлэгчийн савлалтанд хадгална.

 

Хүчинтэй хугацаа:

3 жил.

Хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.

 

Эмийн сангаас олгох журам:

Жоргүй олгоно.