Ergoferon

Ergoferon

Instructions
for use


Эм хэрэглэх заавар

Эргоферон (Ergoferon)

Худалдааны нэр: Эргоферон

Эмийн хэлбэр:

Шимж хэрэглэхэд зориулсан шахмал.

 

Найрлага:

1 шахмалд: Үйлчлэгч бодис:

Хүний цэвэршүүлсэн гамма интерфероны эсрэг антител – 0,006г*

Цэвэршүүлсэн гистамины эсрэг антител -0,006г*

Цэвэршүүлсэн СD4-ын эсрэг антител – 0,006г*

Туслах бодис: лактозын моногидрат 0,267г, бичил талст целлюлоза 0,03г, магнийн стеарат 0,003г.

* ус спиртээр шингэрүүлсэн 3 идэвхтэй бодисын холимог хэлбэрийг (10012, 10030, 10050 тус тус шингэрүүлсэн) лактозын моногидрат-д хавсаргасан.

 

Дүрслэл:

Хавтгай бортого хэлбэртэй, цагаан буюу цагаавтар өнгөтэй, хэрчлээс бүхий шахмал. Шахмалын хэрчлээстэй талд MATERIA MEDICA, нөгөө талд нь ЕRGOFERON гэсэн тэмдэг байна.

 

Эмийн эмчилгээний бүлэг:

Вирусын эсрэг эм, гистамины эсрэг эм

АТХ код J05АХ, R06А

Фармакологийн шинж:

Фармакодинамик:

Эргоферон нь вирусын эсрэг, дархлаа дэмжих, гистамины эсрэг, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ.

Туршилт судалгаа болон эмнэл зүйн судалгаагаар эргофероны бүрэлдэхүүн хэсгүүдийг вирусын шалтгаант дараах халдварт өвчний үед хэрэглэхэд үр дүнтэй нь тогтоогдсон: парагрипп, аденовирус, амьсгалын замын халдвар үүсгэгч вирус (respiratory syncytial virus), коронавирус-р үүсгэгдсэн томуу А, томуу В, амьсгалын замын вирусын цочмог халдвар, герпес вирусын халдвар (уруулын герпес, нүдний герпес, бэлэг эрхтний герпес, бүслүүр үлд, салхин цэцэг, халдварт мононуклеоз), вирусын шалтгаант гэдэсний цочмог халдвар (калицивирус, коронавирус, ротавирус, энтеровирус-р үүсгэгдсэн), энтеровирус ба менингококкын менингит, бөөрний хам шинж бүхий цусархаг халууралт, хачигт энцефалит.

Бэлдмэлийг бактерийн халдварын (сүрьеэ, хөхүүл ханиад, иерсиниоз, янз бүрийн шалтгаантай уушгины үрэвсэл (хэв шинжит бус үүсгэгч (M.pneumoniae, C.pneumoniae, Legionella spp)-р үүсгэгдсэн халдварыг оруулаад)) хавсарсан эмчилгээнд хэрэглэхээс гадна вирусын халдварын бактерийн хүндрэлээс сэргийлэх, давтан халдвар үүсэхээс сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.

Бэлдмэлийг вакцины өмнө болон дараа хэрэглэснээр вакцины үр дүн ихсэх бөгөөд вакцины дараа дархлаа тогтох үед томуу болон амьсгалын замын вирусын цочмог халдвараас өвөрмөц бусаар сэргийлнэ.

Эргоферон нь томуугийн бус шалтгаант амьсгалын замын вирусын цочмог халдвараас сэргийлэх бөгөөд түүнчлэн вакцины дараа тохиолдлын өвчин үүсэхээс мөн сэргийлнэ.

Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдийн үйлдлийн механизм нь CD4 рецептор, гамма интерфероны рецептор, гистамины рецепторын үйл ажиллагааны идэвхийг ихэсгэх байдлаар нөхцөлдөнө. Үүний дүнд илэрхий дархлаа тэтгэх үйлдэл илэрнэ.

Туршилт судалгаагаар гамма интерфероны эсрэг антителын дараах үйлдлийг тогтоосон: гамма интерферон, альфа/бета интерферон, түүнтэй холбоотой интерлейкины (ИЛ-2, ИЛ-4, ИЛ-10, ба бусад) экпрессийг ихэсгэх, интерфероны лиганд рецепторын харилцан үйлчлэлийг сайжруулах,  цитокины байдлыг эргэж сэргээх,  бие махбодын вирусын эсрэг тэсвэрлэх чанарын чухал хүчин зүйл болох дотоод гамма интерфероны эсрэг антителийн үйл ажиллагааны идэвх болон концентрацийг хэвийн болгох, интерферон хамааралт биологийн процессыг идэвхжүүлэх (Fc рецептор ба  I, II типийн эдийн нийцэл бүхий үндсэн бүрдлийн антигены экспрессийн идэвхжил, моноцитын идэвхжил, NK эсийн үйл ажиллагааны идэвхийн идэвхжил, иммуноглобулины нийлэгжлийн зохицуулга, Th1 ба Th2 холимог дархлааны хариу урвалыг идэвхжуүүлэх) үйлдэлтэй нь тогтоогдсон.

CD4-ын эсрэг антител нь CD4 рецепторын аллостерийн идэвхжүүлэгч бөгөөд CD4 рецепторын үйл ажиллагааны идэвхийг зохицуулан CD4 лимфоцитын үйл ажиллагааны идэвхийг ихэсгэх ба CD4/CD8 дархлаа зохицуулах индекс, иммуннокомпетент эсийн дэд популяцийн бүрэлдэхүүнийг (CD3, CD4, CD8, CD16, CD20) хэвийн болгоно.

Гистамины эсрэг антител нь захын болон төвийн Н1-рецепторын гистамин хамааралт идэвхжлийг өөрчлөх ба  бронхын гөлгөр булчингийн тонусыг багасгах, хялгасан судасны нэвчимтгий чанарыг багасгах үйлдэл үзүүлэх ба үүний дүнд хамраас шүүрэл гарах, хамрын салст бүрхүүлийн хаван, ханиалгах, найтайлгах шинж тэмдгийн илрэл болон үргэлжлэх хугацаа нь багасдаг. Түүнчлэн хөөнгө ба базофиль эсээс ялгарах гистамины чөлөөлөгдөлт, лейкотриены үүсэлт, адгезив молекулын нийлэгжлийг дарангуйлах, харшил үүсгэгчтэй хавьтах үеийн тромбоцитын агрегаци болон эозинофилийн хемотаксисийг багасгах замаар харшлын урвалыг дагалдаж илрэх халдварын процессын илрэлийг багасгана.

Нийлмэл найрлагатай бэлдмэлийн бүрэлдэхүүнийг хавсарч хэрэглэснээр тэдгээрийн вирусын эсрэг үйлдэл хүчжинэ.

 

Фармакокинетик:

Орчин үеийн физик химийн шижилгээний мэдрэг аргаар  (хий шингэний хроматограф, өндөр идэвхтэй шингэний хроматографи, хромато-масс-спектрометр) биологийн шингэн, эд эрхтэн дэх хэт бага тун бүхий антителын агууламжийг үнэлэх боломжгүй байна. Иймээс эргоферон бэлдмэлийн фармакокинетикийг судлах техникийн боломж байдаггүй.

 

Хэрэглэх заалт:

Бэлдмэлийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ.

А ба В томуугийн эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт

Парагриппын вирус, аденовирус, амьсгалын замын халдвар үүсгэгч вирус (respiratory syncytial virus), коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын вирусын цочмог халдварын эмчилгээ ба сэргийлэлт.

Герпес вирусын халдвар (уруулын герпес, нүдний герпес, бэлэг эрхтний герпес, бүслүүр үлд, салхин цэцэг, халдварт мононуклеоз)-ын эмчилгээ ба сэргийлэлт.

Вирусын шалтгаант (калицивирус, аденовирус, коронавирус, ротавирус, энтеровирус) гэдэсний цочмог халдварын эмчилгээ ба сэргийлэлт

Энтеровирусын ба менингококкын менингит, бөөрний хам шинж бүхий цусархаг халууралт, хачигт энцефалит.

Бэлдмэлийг бактерийн халдварын (сүрьеэ, хөхүүл ханиад, иерсиниоз, янз бүрийн шалтгаантай уушгины үрэвсэл (ялангуяа хэв шинжит бус үүсгэгч (M.pneumoniae, C.pneumoniae, Legionella spp)-р үүсгэгдсэн)) хавсарсан эмчилгээнд хэрэглэхээс гадна вирусын халдварын бактерийн хүндрэлээс сэргийлэх, давтан халдвар үүсэхээс сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.

 

Цээрлэлт:

Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.

 

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

Эргофероныг жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхэд аюулгүй болох нь судлагдаагүй. Бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх шаардлага гарвал  эмчилгээний ашигтай үр нөлөө болон эрсдлийг сайтар харьцуулж үзэх хэрэгтэй.

 

Хэрэглэх арга, тун:

1 удаа хэрэглэхдээ 1 шахмалыг хооллоогүй үед хэрэглэнэ. Шахмалыг залгилгүйгээр бүрэн уустал нь амандаа шимж хэрэглэнэ.

Бэлдмэлийг бага насны хүүхдэд хэрэглэхдээ (6 сараас 3 хүртэл насны) шахмалыг тасалгааны хэмд хөргөсөн бага хэмжээний (1 хоолны халбага) буцалсан усанд уусгана.

Эмчилгээг аль болох эрт эхлэх шаардлагатай бөгөөд цочмог халдварын эхний шинж илрэх үед дараах схемээр хэрэглэнэ. Эхний 2 цагт бэлдмэлийг 30 минутын зайтай хэрэглэх ба дараа нь эхний өдрийн туршид адил цагийн зайтайгаар дахин 3 удаа хэрэглэнэ. 2 дахь хоног болон цаашдаа 1 шахмалаар хоногт 3 удаа бүрэн эдгэртлээ хэрэглэнэ.

Вирусын халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор хоногт 1-2 шахмалыг хэрэглэнэ. Урьдчилан сэргийлэх ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа хүн бүрт өвөрмөц байх бөгөөд 1-6 сар үргэлжилж болно.

Шаардлагатай үед бэлдмэлийг вирусын эсрэг болон шинж тэмдгийн бусад бэлдмэлтэй хамт хэрэглэж болно.

 

Гаж нөлөө:

Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд харшлын урвал илэрч болно.

 

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:

Санамсаргүйгээр тун хэтэрсэн тохиолдолд хоол боловсруулах замын хямралын шинж илэрч болох бөгөөд энэ нь бэлдмэлийн найрлага дахь дүүргэгч бодисоор нөхцөлдөнө.

 

Эмийн харилцан үйлчлэл:

Орчин үед бусад эмийн бэлдмэлтэй үл нийцсэн тохиолдол бүртгэгдээгүй.

 

Онцгой анхааруулга

Бэлдмэлийн найрлагад лактозын моногидрат агуулагддаг учирт төрөлхийн галактоземитай, глюкоз галактозын шингээлтийн алдагдлын хам шинжтэй, эсвэл төрөлхийн лактазын дутагдалтай өвчтөнд хэрэглэхийг зөвлөхгүй.

Эргоферон нь тээврийн хэрэгсэл жолоодох, машин техниктэй ажиллах чадварт нөлөөлдөггүй.

 

Эмийн хэлбэр:

Шимж хэрэглэхэд зориулсан шахмал. Шахмалыг 20 ширхгээр тусгай үүр бүхий поливинилхлоридон хальс болон хөнгөн цагаан фольгитой гаргана. 1, 2, 5 савлалтыг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцганд хийж гаргана.

 

Хадгалалт:

25°С-аас доош хэмийн хүүхэд хүрэхээргүй газар гэрлээс хамгаалж хадгална.

       Хадгалах хугацаа:

3 жил.

Хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.

 

Эмийн сангаас олгох нөхцөл:

Жоргүй олгоно.