Anaferon

Anaferon

Instructions
for use


Эм хэрэглэх заавар

 

Анаферон (Anaferon)

Бүртгэлийн дугаар:

Худалдааны нэр: Анаферон

Эмийн хэлбэр: Шимж хэрэглэхэд зориулсан шахмал

Найрлага:

Үйлчлэгч бодис: хүний цэвэршүүлсэн гамма интерфероны антител 0.003г*

Туслах бодис: лактоза, бичил талст целлюлоза, магнийн стеарат.

* үйлчлэгч бодисын идэвхтэй хэлбэр нь ус спиртийн холимог хэлбэрээр байна1

Ерөнхий шинж:

Огтлогдсон цлиндр хэлбэртэй, хэрчлээс бүхий цагаан буюу цагаавтар өнгийн шахмал. Шахмалын хэрчлээс бүхий нэг талд Materia medica, нөгөө талд Anaferon гэсэн тэмдэг байна.

Эмийн эмчилгээний бүлэг:

Дархлал идэвхжүүлэх, вирусын эсрэг бэлдмэл.

Код АТХ:L03, J05AX

Фармакологийн үйлдэл:

Бэлдмэлийг эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд дархлал идэвхжүүлэх, вирусын эсрэг үйлдэл үзүүлнэ. Туршилтын болон эмнэлзүйн судалгаагаар томуугийн вирус (ялангуяа шувууны томуу), парагрипп, 1 ба 2 типийн энгийн хомхойн вирус (уруулын ба бэлэг эрхтний хомхой), бусад хомхойн вирус (салхин цэцэг, халдварт мононуклеоз), энтеровирус, хачигт энцефалитын вирус, ротавирус, коронавирус, калицивирус, аденовирус, РС вирус (респираторно синцитиаль) зэрэгт үр дүнтэй болох нь тогтоогдсон.

Бэлдмэл гэмтсэн эдийн вирусын концентрацийг багасгах ба дотоод интерферон ба цитокины системд нөлөөлж дотоодын “эрт үеийнα/β интерферон ба гамма интерфероны үүсэлтийг идэвхжүүлдэг.

Эсийн ба шингэний дархлааны урвалыг идэвхжүүлнэ. Антителын ялгаралтыг (шүүрлийн IgA) ихэсгэхийн зэрэгцээ Т- эффектор ба Т-хелпер (Тх) эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэн тэдгээрийн харьцааг хэвийн болгоно.

Тх болон дархлааны хариу урвалд оролцдог  бусад эсийн үйл ажиллагааны чадамжийг сайжруулдаг.

Дархлааны хариу урвалын Тх1 ба Тх2 холимог хэлбэрийг идэвхжүүлдэг: Тх1 (ИНФү, ИЛ-2)  ба Тх2 (ИЛ-4, 10) цитокины ялгаралтыг ихэсгэх бөгөөд Тх1/Тх2 идэвхийн тэнцвэрийг хэвийн болгоно. Түүнчлэн фагоцит болон бие махбодын киллер эсийн үйл ажиллагааны идэвхийг сайжруулдаг. Мутацийн эсрэг үйлдэлтэй.

Хэрэглэх заалт:

·         Амьсгалын замын вирусын цочмог халдвар (ялангуяа томуу)-ын эмчилгээ урьдчилан сэргийлэлт

 

1 үйлчлэгч бодисын идэвхтэй хэлбэр-үйлчлэгч бодисын идэвхтэй хэлбэрийн агууламж 10-15 нг/г-аас ихгүй.

 

·         Хомхойн вирусээр үүсгэгдсэн халдварын (халдварт мононуклеоз, салхин цэцэг, уруул ба бэлэг эрхтний хомхой) хам эмчилгээнд

·         Архаг хомхойн вирусын халдварын (ялангуяа уруулын ба бэлэг эрхтний хомхой) дахилтаас сэргийлэх болон хам эмчилгээнд

·         Хачигт энцефалитын вирус, энтеровирус, ротавирус, коронавирус, калицивирус-р үүсгэгдсэн цочмог болон архаг явцтай бусад вирусын халдварын сэргийлэлт ба хам эмчилгээнд

·         Нянгийн халдварын хавсарсан эмчилгээний бүрэлдэхүүнд

·         Янз бүрийн шалтгаантай хоёрдагч дархлаа хомсдолын хавсарсан эмчилгээнд, ялангуяа вирусын ба нянгийн халдварын хүндрэлийн эмчилгээ урьдчилан сэргийлэлтэнд

Хориглох заалт:

Анафероныг бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ. Хүүхдэд, 18-аас доош насны өвчтөнд анафероны хүүхдэд зориулсан хэлбэрийг хэрэглэнэ.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

Жирэмсэн ба хөхүүл үед бэлдмэл аюулгүй эсэх нь бүрэн судлагдаагүй. Хэрэв бэлдмэлийг хэрэглэх зайлшгүй шаардлага гарвал эмийн үзүүлэх эмчилгээний үр нөлөө ба гарч болох эрсдэлийг сайтар харьцуулж шийднэ.

Хэрэглэх арга, тун:

Шахмалыг 1ширхгээр (хооллоогүй үед амандаа бүрэн уустал шимж) ууж хэрэглэнэ.

Амьсгалын замын вирусын цочмог халдвар, томуу, гэдэсний халдвар,  хомхойн вирусын халдвар,  мэдрэлийн халдвар: Эмчилгээг аль болох эрт эхлэх бөгөөд вирусын халдварын анхны шинж илрэх үед дараах схемээр хэрэглэнэ. Эхний 2 цагт 30 минутын зайтай хэрэглэх бөгөөд дараа нь эхний өдөр  ижил цагийн зайтай дахиж 3 удаа хэрэглэнэ.

Хоёр дахь өдөр болон цаашдаа 1 шахмалаар хоногт 3 удаа бүрэн эдгэртлээ хэрэглэнэ.

Амьсгалын замын вирусын цочмог халдвар, томуугийн үед 3 дахь хоногтоо үр дүн өгөхгүй байвал эмчид хандана.

Халдварын тархалтын улирлын үед урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 1 удаа 1-3 сар хэрэглэнэ.

Бэлэг эрхтний хомхой:  Цочмог шинж бүхий халдварын үед ижил цагийн зайтайгаар дараах схемээр хэрэглэнэ. Эхний 3 өдөр 1 шахмалаар хоногт 8 удаа, цаашдаа 1 шахмалаар хоногт 4 удаа 3 долоо хоногоос доошгүй хугацаагаар хэрэглэнэ.

Архаг явцтай хомхойн вирусын халдварын дахилтаас урьдчилан сэргийлэх зорилгоор  хоногт 1 шахмал хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэх ээлжийн хугацаа хүн бүрт янз бүр байх бөгөөд 6 сар хүртэл хугацаагаар хэрэглэж болно.

Нянгийн халдварын хавсарсан эмчилгээний үед дархлал хомсдлоос урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор хоногт 1 шахмал хэрэглэнэ.

Шаардлагатай үед бэлдмэлийг вирусын эсрэг болон шинж тэмдгийн эмчилгээний бусад эмтэй хамт хэрэглэж болно.

Гаж нөлөө: Бэлдмэлийг дээр дурьдсан заалт тунгаар хэрэглэсэн тохиолдолд гаж нөлөө илэрдэггүй. Харин бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд харшлын урвал ажиглагдаж болзошгүй.

Тун хэтрэлт:

Тун хэтэрсэн тохиолдол одоог хүртэл тэмдэглэгдээгүй. Санамсаргүй тунг хэтрүүлж хэрэглэвэл бэлдмэлийн найрлага дахь дүүргэгч бодистой холбоотойгоор хоол боловсруулах замын хямралын шинж илэрч болно.

Бусад эмтэй харилцан үйлчлэл:

Эмийн үл нийцэл тохиолдсон талаар одоог хүртэл тэмдэглэгдээгүй. Шаардлагатай үед вирусын эсрэг бусад эм, нянгийн эсрэг эм, шинж тэмдгийн эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэж болно.

Онцгой анхааруулга!

Бэлдмэлийн найрлагад лактоза агуулагддаг учир төрөлхийн галактоземи, глюкозын шимэгдэлтийн алдагдлын хам шинжтэй буюу төрөлхийн лактазын дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй.

Эмийн хэлбэр, савлалт:

Шимж хэрэглэхэд зориулсан шахмал хэлбэрээр үйлдвэрлэж 20 ширхгээр поливинилхлоридын хальс ба хөнгөн цагаан фольгитой тусгай үүр бүхий савлалтанд савлаж гаргана. Тусгай үүр бүхий савлалтыг хэрэглэх зааврын хамт  цаасан хайрцганд хийнэ.

Хадгалах нөхцөл:

25°С-ээс дээшгүй хэмийн хуурай нөхцөлд гэрлээс хамгаалж,

Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

Хадгалах хугацаа: 3 жил.

Хадгалах хүчинтэй хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Эмийн сангаас олгох журам: Жоргүй олгоно.