Afala

Afala

Instructions
for use


Эм хэрэглэх заавар

 

Афала (Afala)

 

Бүртгэлийн дугаар:

 

Худалдааны нэр:

Афала

Эмийн хэлбэр:Шимж хэрэглэхэд зориулсан шахмал.

 

Найрлага:

1 шахмалд:

Үйлчлэгч бодис: түрүү булчирхайн өвөрмөц антигены адилтган цэвэршүүлсэн антител 0,003г*.

Туслах бодис: лактозын моногидрат 0,267г, бичил талст целлюлоза 0,03г, магнийн стеарат 0,003г тус тус агуулагдана.

*Үйлчлэгч бодисын идэвхтэй хэлбэрийг 10-15 нг/г-с илүүгүй агууламжтайгаар ус спиртийн холимог хэлбэрээр лактозын моногидратад хавсаргасан.

 

Дүрслэл:

Хавтгай бортого хэлбэртэй, цагаан буюу цагаавтар өнгөтэй, ирмэг нь налуу,  хэрчлээс бүхий шахмал. Хэрчлээс бүхий хавтгай талд нь MATERIA MEDICA , нөгөө талд нь AFALA гэсэн тэмдэг байна.

 

Эмийн эмчилгээний бүлэг:

Түрүү булчирхайн хоргүй явцтай томролын эмчилгээнд хэрэглэх эм.

АТХ код: G04CX

 

Фармакологийн үйлдэл:

Фармакодинамик:

Түрүү булчирхайн хаван ба үрэвслийн шинжийг багасган түүний үйл ажиллагааг хэвийн болгоно.  Шээсний ялгаралтыг сайжруулж үлдэгдэл шээсний хэмжээг багасгах бөгөөд шээс дамжуулах замын доод хэсгийн тонусыг хэвийн болгох ба дизурийн (шээхэд өвдөлттэй буюу хүндрэлтэй болох) хямралыг багасгана.

Фармакокинетик:

Орчин үеийн физик химийн шинжилгээний аргын (хий шингэний хроматографи, өндөр идэвхт шингэний хроматографи, хромато-масс-спектрометр) мэдрэг байдал нь  эд эрхтэн, биологийн шингэн дэх маш бага тун бүхий антителын агууламжийг тодорхойлох боломжгүй байдаг учир афала бэлдмэлийн фармакокинетикийн үзүүлэлтийг техникийн хувьд судлах боломжгүй байдаг.

 

Хэрэглэх заалт:

Түрүү булчирхайн хоргүй явцтай томролын I  ба II зэрэг.

Цочмог болон архаг явцтай түрүү булчирхайн үрэвслийн бүрдэл эмчилгээнд өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг эм болгон хэргэлэнэ.

Ялангуяа түрүү булчирхайн хоргүй явцтай томролын I  ба II зэрэг, түрүү булчирхайн цочмог ба архаг үрэвслийн үед илрэх дизурийн (байнга шээх (шөнө шээх орно) шээхэд хүндрэлтэй болох, хярзан орчим өвдөх буюу эвгүй мэдрэмж төрөх) хямрал.

 

Цээрлэлт:

Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөнд  хэрэглэхгүй

 

Хэрэглэх арга, тун:

Ууж хэрэглэнэ. 2 шахмалыг 1 удаа (шахмалыг хооллоогүй үед бүрэн уустал нь амандаа шимнэ) хэрэглэнэ. Бэлдмэлийг өглөө болон орой хоногт 2 удаа (унтахын өмнө болон дараа) хэрэглэнэ.

Бэлдмэлийг хэрэглэх үргэлжлэх хугацаа 16 долоо хоног.

Илэрхий өвдөлтийн шинж болон дизурийн хямралын үед эмчилгээний эхний 2-3 долоо хоног бэлдмэлийг хоногт 4 хүртэл удаа хэрэглэнэ.

Шаардлагатай үед эмчийн зөвлөснөөр 1-4 сарын дараа ээлж эмчилгээг давтаж болно.

 

Гаж нөлөө:

Бэлдмэлийг дээр дурьдсан заалт болон тунгаар хэрэглэвэл гаж нөлөө илэрдэггүй.

 

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:

Бэлдмэлийн тун хэтэрсэн тохиолдолд эмийн хэлбэрийн найрлагад агуулагдах дүүргэгч бодисын нөлөөгөөр хоол боловсруулах замын хямралын шинж илэрч болно.

 

Эмийн харилцан үйлчлэл:

Орчин үед бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэлцсэн талаар тэмдэглэгдээгүй байна.

 

Онцгой анхааруулга!

Бэлдмэлийн найрлагад лактозын моногидрат агуулагддаг учир түүнийг төрөлхийн галактоземитэй, глюкоз ба галактозын шингээлтийн алдагдлын хам шинжтэй эсвэл төрөлхийн лактазын дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй.

Афала бэлдмэл нь жолоо барих болон бусад машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөхгүй.

 

Эмийн хэлбэр:

Шимж хэрэглэхэд зориулсан шахмал. 20 шахмалыг хөнгөн цагаан фольги ба поливинилхлоридын хальснаас тогтсон  тусгай үүр бүхий савлалтанд хийж гаргана.

2 ба 5 тусгай үүр бүхий савлалтыг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлана.

 

Хадгалалт:

25°С-аас доош хэмийн хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална. Бэлдмэлийг хэрэглэх үедээ тусгай үүр бүхий үйлдвэрлэгчийн савлалтанд хадгална.

 

Хүчинтэй хугацаа:

3 жил.

Хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.

 

Эмийн сангаас олгох журам:

Жоргүй олгоно.